МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 8 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Ц.Энхбаяр



Овог нэр: Ц.Энхбаяр

Номинд ажилд орсон түүх

2014 онд анх ажилд орж байсан. Ангийн маань залуучууд ажлын санал тавьж байсан. Анх борлуулагчаар ажиллаж байгаад 2016 онд Худалдааны төлөөлөгч болсон. 2 сар ажиллаад одоогоор борлуулалтын менежрээр ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Багануурын Геодиз ҮЛЭМЖ ХХК-д ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Мастер борлуулагч болно гэж бодож байгаагүй. Манай гол бараа бүтээгдэхүүн бол гэрэлтүүлгийн бараа байдаг. Талх шиг хурдан борлогдох ажил биш л дээ. Жишээ нь миний 2017 оны 12 сард эхэлсэн 2 гэрээний ажил яригдсаар байгаад 2018 оны 8 сард ажил хэрэг болж худалдагдсан. Бид нарын ажил ерөнхийдөө их хугацаа шаарддаг. Ахлах нягтлан бодогч Сарантуяа эгч анх мастер борлуулагч  болсон мэдээг дуулгасан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Ээж рүүгээ хамгийн эхэнд залгасан. Сайн байна миний хүү, ажлаа улам сайн хийгээрэй гэж захисан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятаны нэг саятан болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Бид нар илүү мэргэжлийн чанартай үйлчилгээг харилцагч нартаа үзүүлдэг. Мөн аль болох хэмнэлттэй хэрэглээг харилцагч нартаа санал болгодог. Лавтай, бодитой мэдээллээр байнга хангаж өгдөг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Байнга суралцаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл