ЦАГААН САРЫН БЭЛГЭНД ӨГВӨЛ ЗОХИХ НОМИН-ийн БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД



Эрхэм үйлчлүүлэгч, хэрэглэгч та бүхэндээ зориулан цагаан сарын бэлгийн багц, бэлгэнд өгөхөд чанартай, хэрэглээтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. 

GARNIER FRUCTIS- ҮС АРЧИЛГААНЫ БЭЛГИЙН БАГЦ

Та хайртай дотны хүмүүстээ гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэхийг хүсч байвал Номин Косметиксийн 20-30% хямдралтай бэлгийн багцуудаас сонгоно уу.

 

Үс сайхан бол зүс сайхан гэдэг та зочиндоо хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг бэлэглэвэл баярлах нь гарцаагүй юм. Нэмж хэлэхэд хайртай хүмүүсийнхээ үсний онцлогт тохирсон будагтай үсний, үс уналтын, үс өтгөрүүлэх гээд олон төрлийн бүтээгдэхүүнээс үсний онцлогт нь тохируулан сонгох боломжтой. Бэлгийн багцаа 20%-н хөнгөлөлттэй үнээр авч халаасаа хэмнээрэй. https://www.facebook.com/NominCosmetics/ 

ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ОНЦГОЙ БЭЛЭГ

 

Хайртай хүмүүстээ гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх нь тэдэнд анхаарал тавьж буйн илэрхийлэл юм. Гарньер ЭРЧҮҮДЭД зориулсан олон төрлийн үнэр дарагч гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүн хөлрөлт болон хөлс ялгаралтаас хамгийн сайн хамгаална. Сайхан үнэр өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэнэ. Аавдаа, хайртай ханьдаа, ажлынхандаа зориулан бэлэглээрэй. https://www.facebook.com/NominCosmetics/ 

БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ БЭЛЭГ

Та бидний үс өдөрт 0.3 мм - 0.5 мм ургаж байдаг бөгөөд хүнд дунджаар 100.000 - 150.000 үс бий. Тиймээс арчилгаа зайлшгүй шаарддаг. Та үсээ хатаах, хөвсийлгөх, хэлбэрт оруулах гээд маш олон асуудлууд тулгардаг ээждээ, охиндоо, найзууддаа бэлэглэх хамгийн мэдрэмжтэй бэлэг бол үсний индүү, үсний хатаагч юм. https://www.facebook.com/Nomin.Electronics/

БЯЦХАН ҮРСЭД СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ БЭЛЭГ

 

Хүүхдийн биед хоргүй тоглоомыг хаанаас мэдэхгүй байгаа бол танд сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоом /монтесори/ санал болгож байна. Өнгөлөг, чанартай, загварлаг, удаан эдэлгээтэй будаг нь хүүхдийн эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүнийг манайхаас сонгоно уу. https://www.facebook.com/NominHomestyle/

ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ, СУРАГЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН БЭЛЭГ

Испанийн Milan брэндийн бичгийн хэрэгслийг зураг зурах дуртай болон сурагч хүүхдүүдээ бэлэглээрэй. Хүүхдийн биед ямар ч хоргүй бүх төрлийн бичгийн хэрэгсэл бий. Хүүхдийн сонирхлыг татаж бүтээлч сэтгэхүй, зураг зурах, бичих ур чадварыг хөгжүүлэх чамин ганган тод өнгийн загварлаг бүтээгдэхүүнийг бэлэглэвэл бяцхан хүүхдүүд баярлах нь гарцаагүй юм. Өнгөний төгс зохицолтой чанартай, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнийг Milan-с сонгоорой. https://www.facebook.com/NominHomestyle/ 

БЯЦХАН ҮРСИЙГ УТААНААС ХАМГААЛАХ БЭЛЭГ

ДЭМБ-аас Улаанбаатар хотыг дэлхийн бохирдсон хотуудын нэгд тооцсон байдаг. Хайртай бяцхан үрс, гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах утааны маскаа хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Танд хайртай хүмүүсийг тань хамгаалах 4 давхрагат шүүлтүүртэй  тоос тоосонцор, утаанаас 94% хамгаалах Утааны маскыг сонгохыг санал болгож байна. Мэдээж та ч бас өөрийгөө хамгаалаарай.  Хайртай хүмүүстээ анхаарал тавиарай.   https://www.facebook.com/NominHomestyle/

  • Аюулгүй, хайруулж дааруулахгүй
  • Буцалгаж ариутган цэвэрлэж болно. /140 хэмд/
  • Хэлбэрээ алдахгүй
  • Уян хатан
  • Хүйтэн агаар нэвтрүүлэхгүй
  • Ус болон нарны хамгаалалттай
  • 0,6 микрометрийн эсрэг тоосны шүүлтүүртэй
  • Шүүлтүүрийг сольж байнга хэрэглэх боломжтой

ЭРҮҮЛ МЭНДИЙГ БЭЛЭГЛЭХ БЭЛЭГ

Шүд бол хүний биеийн өөрөө нөхөн сэргээгдэж чаддаггүй цорын ганц хэсэг юм. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Таны хайртай хүмүүсийн шүд, буйлыг 100% цэвэрлэх электрон сойзны багцыг танилцуулж байна.  Хайртай хүмүүстэйгээ эрүүл саруул урт удаан хамт байх аз жаргал шүү дээ. Эрүүл мэндийг бэлэглэе. https://www.facebook.com/Nomin.Electronics/

ХҮН БҮРТ ТААЛАГДАХ УХААЛАГ БЭЛЭГ

Бэлэг бэлгийн дээд нь ном гэдэг. Та манай дэлгүүрээс нас, хүйс, сэтгэхүйн онцлогт нь тохирсон номнуудыг сонгоорой.https://www.facebook.com/MajesticBookstore/ Та хайртай хүмүүстээ ном бэлэглэснээр дахин нэг шинэ ертөнцийг нээж өгч байгаатай адил юм.

ААВ, ЭЭЖ, АХМАД БУУРЛУУДАДАА БЭЛЭГЛЭХ ХЭРЭГЦЭЭТ БЭЛЭГ

Энэ бэлэг бол таалагдахгүй, таарахгүй, байна гэж санаа зовоохгүй бэлэг юм. Бэлгийн картаар хүссэн зүйлээ сонгон авахыг боломжийг өгөх нь ухаалаг хүн бүрийн сонголт шүү дээ. Та манай 20,000₮, 50,000₮, 100,000₮, 200,000₮, 300,000₮, 500,000₮-ийн бэлгийн картуудаас НОМИН-ийн өөрт ойрхон салбараас худалдан авна уу.  https://www.facebook.com/nomincard/

 ХАЛУУН ДУЛААН БЭЛЭГ

Дэлхийн хамгийн хүйтэн хотод багтдаг Улаанбаатарт амьдардаг учраас дулаан явах гэж хүн бүр л хичээдэг. Хайртай хүмүүсээ халамжлан гар, хөлийг нь дулаацуулах бэлэг өгвөл гоё шүү дээ. Enjoy брэндийн гарын ноосон бээлий болон гэрийн шаахай таны бэлгэнд зайлшгүй багтах бүтээгдэхүүн юм. 

ХАМГИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ, ЧАНАРТАЙ БЭЛГИЙГ МАНАЙХААС СОНГОСОН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ЗОРИУЛАН ДАРААХ УРАМШУУЛАЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. БИДНИЙ БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ ДАХИН ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО. 

ЦАГААН САРААР ХАЙНАН АЯЛЖ, IPHONE X ХОЖНО УУ.

Хамгаас хайртай гэр бүлдээ ухаалаг худалдаа хийхийг хүссэн хэн бүхний зорин очих газар бол Монголын цахилгаан барааны тэргүүлэгч компанийн нэг болох Номин Электрониксийг та зорин үйлчлүүлээрэй. Big & Pig Sale хямдралтай, бэлгийн сонголттой, сугалаатай сар шинийн урамшуулалт худалдаа эхэллээ. https://www.facebook.com/Nomin.Electronics/

  • 5-55% хүртэл хямдрал сонгогдсон бараа
  • Сонгогдсон бараа бэлгийн сонголттой
  • Супер азтан 10 хүн тодруулж  Хайнан аялах 5  хүн, iPhone x 5 хүн
  • Үнийн дүнгээс хамааран 100,000 ₮ хүртэлх эрхийн бичиг
  • Таны худалдан авалтын үнийн дүнг 5 өсгөе урамшуулалт хөтөлбөр

349,990 ₮-с дээш худалдан авалтад Хайнан аялах эрх 5 хүнд iPhone X утас 5 хожих азтан тодруулна. 2019 оны 02 сарын 17 өдөр тохирлыг NTV телевиз болон Nomin Electronics Facebook хуудсаар шууд дамжуулна.

НОМИН-ийн ХЭРЭГЛЭГЧИД “U-Point” оноо цуглуулж, зарцуулдаг боллоо.

“U-Point” хөтөлбөр нь үндэсний томоохон компаниудын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн үйлчилгээ юм. Нэг “U-Point” оноо нь нэг төгрөгтэй тэнцэнэ Үйлчлүүлэгчид маань цуглуулсан оноогоороо худалдан авалтын үнийн дүнгийнхээ 50 хүртэлх хувийг хөнгөлүүлэх боломжтой. Ингэж төлсөн худалдан авалтын үнийн дүнд дахиад “U-Point” оноо үүсэх давхар, давхар давуу талтай. Тэгэхээр хэрэглэгчдийн онооны данс хэзээ ч “0” болохгүйhttps://www.facebook.com/nomincard/

Бидний нийтлэлийг сонгон уншсан танд баярлалаа. Та илүү олон төрлийн бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл https://eshop.nomin.mn/ зочилно уу.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.


Сэтгэгдэл