МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 8 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Ө.Энхтайван



Номинд ажилд орсон түүх

2015 оны 8 сард Алл март салбарт анх худалдааны зөвлөхөөр орж байсан. 2016 оны 08 сараас УИД рүү шилжиж ажилласан.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Суман гүн компанид борлуулагчаар ажиллаж байсан. Тэгээд том компани гэж ойлгоод Номинд анх орж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Би уралдааны талаар анх сонсоод, “за, гадаад явах хувцсаа бэлдье дээ гэж бодсон. Ер нь итгэлтэй байсан. 9,11,12 саруудын аль нэгэнд нь заавал болно гэж бодсон. Тэгээд ч болж чадлаа. Зэргээ бас нэмсэн. 12 сард дахиад зэргээ нэмнэ. Зорилго тавиад түүнийхээ араас тууштай өөрийгөө дайчилдаг.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Ээж маань сонсоод уйлсан. Хүү нь заавал авна гэж амлаж байсан. Тийм учраас амлалтаа биелүүлж ээждээ бэлэг барьсан. Таван улсаар аялахдаа саятан сан болон цалингаараа хувийн хэрэгцээний зардлаа даагаад явна даа.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятан, мастер борлуулагч болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Өөрийн хариуцсан бараагаа сайн цэвэрлэж өнгөлөх хэрэгтэй, би үүнд итгэдэг. Ингэж арчилж анхаарал тавьсан бараа маань заавал зарагддаг. Бас би бараагаа илүү сайн борлуулахын тулд төгөлдөр хуур болон гитар хөгжим тоглож сурсан. Одоо бол худалдан авагч хөгжмийнхөө өнгө дуугаралтыг шалгая гэвэл би өөрөө тоглож шалгаад үзүүлчихдэг. Мастер борлуулагч болохдоо гадуур борлуулалт их хийсэн. Байгууллага, компаниудаар өөрөө явж захиалга авч байсан. Хэрэгцээг нь судалж тохирсон барааг нь олж өгч санал болгодог. Ер нь худалдан авагч нарт хэрэгтэй барааг өгөх нь хамгийн чухал, харилцагчийг ятгах, харилцагчийг мэдрэх нь их чухал.

Хүний хэрэглээ талаас нь их судалж борлуулалтаа хийдэг. 


Сэтгэгдэл