МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 7 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Д.Оюунчимэг



Овог нэр: Д.Оюунчимэг

Ажилласан жил: 17 жил

Номинд ажилд орсон түүх

2003 онд анх УИД-т ажилд орсон. Электрон бараа, хүүхэд, бэлэг дурсгал гээд бүхий л тасагт ажиллаж байлаа.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Хүнсний технилогич хийж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байв уу? Ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

ЗБ-ээс анх мэдээлэл аваад болчих юмсан гэж бодож байсан.

Хөдөө Завханд амралтаараа явж байсан. Миний утас холбогдох боломжгүй байсан тул дүү рүү маань ярьсан байсан. Сүлжээтэй газар очоод утсаа нээтэл дүү маань баахан залгаад, “над руу яаралтай залгаарай” гээд мсж үлдээсэн байхаар нь санаа зовоод залгасан чинь “та ялагч болсон байна” гэсэн баяртай мэдээ дуулгасан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Гэр бүлээрээ хамт байсан болохоор бөөн баяр хөөр болсон. Гэр бүлийхэн маань “Номинд олон жил ажилласны үр шим гарлаа” гэж баяр хүргэсэн.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

2010 оны шилдэг борлуулагч болж байсан, “25 саятан” уралдааны шилдэг борлуулагч болж байсан, байгууллагаас зохион байгуулсан уралдаан тэмцээн бүрт амжилттай оролцож байгаа.

Борлуулалт хийдэг өөрийн арга, туршлагаасаа  хуваалцана уу?

Би бүх зүйлийг цаг тухай бүрт нь хийхийг эрмэлзэж цагийг маш сайн барьж ажилладаг. Хүн ажилдаа хоцроод яарад ирэхээр ажилдаа нэг л төвлөрч чаддаггүй юм шиг санагддаг. Миний хариуцдаг тасаг болор эдлэл зардаг болохоор их онцлогтой. Би борлуулж байгаа бараандаа үнэн сэтгэлээсээ хандаж аль болох л цэвэрхэн цэмцгэр байлгахыг хичээдэг. Үйлчлүүлэгч бүртэй нээлттэй эелдэг харьцаж, зөв сонголт хийхэд нь тусалдаг. Заримдаа харилцагчийн хайсан бараа байхгүй үед утсыг нь авч үлдээд бараа ирэхээр залгаж мэдэгдэж холбоо тогтоодог.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Хүн хэрхэн явах, хэрхэн ажиллах нь өөрөөс нь л шалтгаалдаг. Үйлчлүүлэгч бүртэй үнэн сэтгэлээсээ харилцах хэрэгтэй. Бараа авахгүй байсан ч сайхан сэтгэгдэл үлдээх юм бол дараа дахин орж ирж үйлчлүүлдэг. Бараа бүтээгдэхүүн бүрийнхээ онцлог шинж бүрийг мэдэрч үйлчлүүлэгчид зөвлөх хэрэгтэй.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Манай тасагт Баяр, тэмдэглэлт өдрүүдээр хүмүүс юу авахаа мэдэхгүй ирэх нь олонтаа байдаг. Тэр бүрт нь зааж, зөвлөн барааг нь сонгуулаад сэтгэл ханамжтай гаргах нь маш сайхан байдаг.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Эхлээд би УИД-т  олон жил ажилласан, одоо НИД-т ажиллаж байна. Энэ бүх хугацаанд хамтарч ажиллаж байсан нийт ажилтнууддаа баярлалаа. Мөн Отгонбаяр зохион байгуулагч болон, гар нийлж ажилладаг Ундралдаа баярлалаа.


Сэтгэгдэл