НОМИНГИЙН ХЭРЭГЛЭГЧИД “U-Point” оноо цуглуулж, зарцуулдаг болно.



Үндэсний томоохон компаниуд “Нэгдсэн лояалти” буюу “U-Point” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт, Номин Холдинг, Тэсо корпораци, Юнител групп, Кафе Бэнэ сүлжээ, Монбэйкэри, Метро Экспресс, Монгол Эм импэкс Концерн, ТүЛэЖү, Юнивишн компани зэрэг бизнесийн салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нэгдлээ.

“U-Point” хөтөлбөр нь үндэсний томоохон компаниудын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн үйлчилгээ юм.

“Номин Холдинг” нь 16 жилийн өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хамгийн анхны лояалти картыг Монголд нэвтрүүлж байлаа. Өнөөдөр хагас сая шахам хэрэглэгч “Номин” нэрийн дор нэгддэг сүлжээ дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ энэ картыг өдөр тутамдаа хэрэглэж байгаа.

Хэрэглэгчид маань байнгын үйлчлүүлдэг байгууллага тус бүрийнхээ хөнгөлөлтийн картаараа зөвхөн тухайн үйлчлүүлж байгаа газраасаа л урамшуулал хүртдэг. Тэгвэл “U-Point”-ын давуу тал нь хөтөлбөрт нэгдсэн үндэсний, зах зээлдээ тэргүүлэгч компаниудаар үйлчлүүлээд урамшууллын оноогоо нэг л картанд хуримтлуулж, зарцуулах боломжтой юм. Мөн дээрээс нь “U-Point” хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийн худалдан авалтын үнийн дүнгийн гурван хувьтай дүйцэх “U-Point” оноог хэрэглэгчдэдээ олгоно.

Таны худалдан авалтын үнийн дүнд бэлэн мөнгө шиг ашиглагдах оноог ганцхан картанд хуримтлуулж, зарцуулах өргөн боломж.

Нэг “U-Point” оноо нь нэг төгрөгтэй тэнцэнэ.  Үйлчлүүлэгчид маань цуглуулсан оноогоороо худалдан авалтын үнийн дүнгийнхээ 50 хүртэлх хувийг хөнгөлүүлэх боломжтой. Ингэж төлсөн худалдан авалтын үнийн дүнд дахиад “U-Point”  оноо үүсэх давхар, давхар давуу талтай. Тэгэхээр хэрэглэгчдийн онооны данс хэзээ ч “0” болохгүй.

Номингоос цуглуулсан оноогоо бусад байгууллагуудад зарцуулахаас гадна, цуглуулсан онооныхоо хэмжээгээр мөнгөө хэмнэнэ, олон байгууллагын олон карт хадгалах хэрэггүй болно гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.mn/r/2053148/, https://card.nomin.mn/

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/nomincard/,  Nomin Holding /Ofiicial


Сэтгэгдэл