“Номин Холдинг” ХХК нь 2017 онд олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг зэрэг амжилттай нэвтрүүлсэн анхны компани болсон билээ. Ийнхүү нэвтрүүлсэн стандартыг жил бүр баталгаажуулах шаардлагатай бөгөөд 2018.05.23 өдөр олон улсын аудитын SGS компаний шилдэг аудиторууд ирж, бидний үйл ажиллагааг үнэллээ. Аудитын дүгнэлтээр Номин Холдинг ХХК нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мөрдөж ажилласан болохыг баталгаажууллаа.
Энэхүү стандартуудыг нэвтрүүлэх үндсэн зорилго нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилчдыг аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах тасралтгүй үйл явц юм.
Бид ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд жил бүр хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хэмжиж, сайжруулах үйл ажиллагааг цаг алдалгүй хэрэгжүүлж байна.
ISO 14001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг гаргасан. Үүнд:
OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ажлын байрны эрсдэлийн үнэлгээний журмын дагуу Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн идэвхтэй үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхээр зохицуулалт хийсэн.
Үндэсний хөрөнгө оруулагч НОМИН ХОЛДИНГ ХХК