Номин Хайпермаркет, Номин Супермаркет

ТАНИЛЦУУЛГА

Номин Тав Трейд ХХК-ийн Номин Борлуулалт үйлчилгээний салбар нь 2019 оны байдлаар 13-н Супермаркет, 6-н Хайпермаркет, 5-н конвиниенс стортайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай супермаркет, хайпермаркетууд нь хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, мөнгөө буцаах баталгаа,үнэгүй хүргэлт, бонус картын баталгаа үзүүлэн бид хэрэглэгч түмнээ хүндэтгэн дээдэлж зорьсон бизнэсээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй манлайлагч компани гэсэн уриа зорилготойгоор  ажиллаж байна.

Супермаркетууд нийт 14’406м2, Хайпермаркетууд нийт 16’159м2 талбайд орчин үеийн урсдаг шатнуудыг байршуулан ажиллуулан дотоод тохижилт өвөрмөц онцлогыг гарган тав тухтай үйлчилгээгээг хэрэглэгчиддээ үзүүлэхээр хичээн ажиллаж байна.

НОМИН ХАЙПЕРМАРКЕТУУД:

  • 2005.02.14-Номин Оолмарт /ALLMART/ худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 оны 8-р сараас засварын ажил эхлэн дэлгүүрийн бүх давхрын талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн юм. Нийт 4155 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2008.01.29-нд 32-ын тойрог дахь Номин Хайпермаркет нь Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1790 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.  

  • 2009.12.17-нд Номин Өнөр Хайпермаркет нь БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт нээгдсэн. Италийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шууд байгалийн нарны тусгалтай, 50.000 м.куб агааржуулалтын хүчин чадалтай, 41 Квт гэрэлтүүлгийн хүчин чадалтай. Нийт 2190 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2010.10.01-нд “Номин ТБД Андууд” Хайпермаркет нь Баянгол  дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” дэлгүүрийн  байранд нд нээгдсэн бөгөөд нийт 1408,5 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2013.12.03-нд Номин Скай Таун хайпермаркет ньБаянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2500 м.кв талбайтай 2 давхар худалдаа үйлчилгээний томоохон төв болгон нээгдээд удаагүй байгаа юм.

  • 2014.02.10-нд Номин Хайпермаркет нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Номин Юнайтед цогцолборын байранд нээгдсэн

  • 2018.07.23-нд Номин Хайпермаркет Зүүн 4 зам салбар нь БЗД -р хороонд байрлах Оршил хотхоны 1,2-р давхарт байрлах 3386 м.кв талбайд үйл ажиллагаа явуулах томоохон үйлчилгээний цогц төв болон нээгдсэн. 

НОМИН СУПЕРМАРКЕТУУД:

1997 онд- Номин Плаза Супермаркет нь Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхны супермаркет юм. Монголын №1 сүлжээ дэлгүүрийн нэг Номин плаза худалдааны төв нь нийт 1300 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг. 

  • 1998.04.20-нд ‘’Эрдэнэт Номин’’ Бизнес төв нь 730 м.кв талбайтайгаар Орхон аймгийн хэрэглэгчиддээ “Хүний хэрэгцээ цөм багтсан” төрөл бүрийн үйлчилгээгээ ойртуулахаар Номин фүүдс ХХК, Номин электроникс ХХК, Номин Хоум Стайл ХХК, Номин Стандарт ХХК, Номин Фейшн ХХК, Эрдэнэт хивс ХК, үндэсний шилдэг үйлдвэрүүд болон орон нутгийн байгууллага, хувь хүмүүстэй түншлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган тасралтгүй үйл ажиллаагаа явуулсаар байна.

  • 2000.08.16-нд анх УИД Номин Супермаркет нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр УИД-ийн 1-р давхарын “Б” зааланд “Номин Супермаркет” нэртэй нээгдсэн бөгөөд  2006 оны 06-р сарын 25-нд  талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн. УИД Супермаркет нь нийт 2460 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2004.11.03-нд 10-р хорооллын Номин Супермаркет нь Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр дэхь “Хас” худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 935.48м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2007.6 сараас Номин супермаркет эх нялхас салбар Баянгол дүүргийн 15-р хороонд Билэг их дэлгүүрийн 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1232м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2013.09.06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт  235 ам. м талбайтай “247”хүнсний дэлгүүр  үйл ажиллагааг явуулан тус дүүргийн хүн амыг чанартай баталгаат хүнсээр ханган ажиллаж эхэлсэн.

  • 2014.10.10-нд 11-р хорооллын Номин супермаркет нь Сүхбаатар дүүргийн 7- хорооны нутаг дэвсгэрт Этуаль худалдааны төвийн байранд нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

  • 2015.02.10-нд СХД-ийн 29-р хорооын нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд Номин супермаркет нь 800 м.кв талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • 2015.07.31-нд “247” хүнсний дэлгүүрийг өрөгжүүлэн Номин супермаркет Ривер гарден салбарыг Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 1573 м.кв талбайтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2017.05.05-нд Нарны хороолол супермаркет нь БГД 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол орон сууцны хотхон доторх Хасмѳнх тѳвийн 1-р давхарт 520 м.кв талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • 2017.07.07-нд ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” төвд 1077 м.кв талбайтайгаар дотроо Tous les jours-н бэйкери болон Японы нэг үнийн сүлжээ Can-do дэлгүүрийг багтаан өргөн цар хүрээтэйгээр дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулж байна.

  • 2018.05.11-нд БЗД-т Номин Маркет Жуков салбарыг нээн 695.5м2 талбайтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

  • 2018.07.23-нд СХД-ийн 1-р хороонд байрлах Номин супермаркет УБИ салбарын 1946 м.кв бүхий байрыг шинээр ашиглалтанд оруулан хоолны газар, эмийн сан зэрэг үйлгээнүүдийг нэг дор төвлөрүүлэн үйл ажиллагаагаа нээн явуулж байна.

  • 2018.12.25-нд СБД 3-р хороо 5-р хороололын 47 байрны 1 давхарт 218 м.кв бүхий Номин Маркет Хүүхдийн 100 салбарыг нээн ажиллуулж байна.

НОМИН КОНВИНИЕНС:

Үндэсний 100% хөрөнгө оруулалттай Монголын хамгийн анхны конвиниенс стор болох ЭКОЭКСПРЕСС сүлжээ дэлгүүр нь түргэн хоол, өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, гэр ахуй, гоо сайхны барааг нэг дор цогцлоон үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2018.10.19-нд Хан-уул дүүрэг, 120 мянгат, 1-р хороонд байрлах 85м.кв бүхий талбайтай Экоэкспресс 120, 135м.кв бүхий талбайтай ЭкоэкспрессЗалуу Монгол салбаруудыг тус тус нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2019.01.28-нд БЗД 7-р хороо 15-р хороолол, Сансарын тунелийн замын эсрэг талд байрлах 2-р байрны 1 давхарт Экоэкспресс Сансар салбарыг амжилттай нээн ажиллуулж байна.

  • 2019.01.29-нд СБД 7-р хороо, 100 айлийн уулзвар, Их Тойруу 1-2 байрны 1 давхарт Экоэкспресс 11-р хороолол салбарыг нээсэн.

  • 2019.02.24-нд БЗД 26-р хороо Хүннү гудамж Саруул хороолол 113 байрны 1-р давхарт Экоэкспресс Саруул салбарыг нээн үйл ажиллагаагаа явуулж байна.