Номин Мишээл ХХК

Хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Мишээл барилгын их дэлгүүр, 2 давхар. Утас: (+976) 7000 5252

Утас:
7000-5252

Вэбсайт:
Nomin.mn

Монгол Улсад анхны БАРИЛГЫН ХАЙПЕРМАРКЕТ-ийг бий болгох зорилгоор 2018 оны 1 дүгээр сард барилгын салбарын томоохон төлөөлөл болох Номин Стандарт барилгын материалын төв, МММ Трейд ХХК нэгдэн Номин Мишээл ХХК-г байгуулсан.  

Номин Мишээл ХХК нь барилгын салбартаа хамгийн том дотор заслын материалыг импортлогч, ханган нийлүүлэгч, барилга, үйл хөдлөх хөрөнгийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын тулгуур багана болж, бүгдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн бүтээн байгуулалт юм. 

Нийт 4350 метр квадрат бүхий талбай, хамгийн сүүлийн үеийн шинэ загварын шоурүүм, бүх төрлийн барилгын материалыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн Монголын хамгийн том БАРИЛГЫН ХАЙПЕРМАРКЕТ юм.

Номин Мишээл Хайпермаркетын давуу тал: 

  • Улаанбаатар хотын замын түгжрэлгүй бүс

  • Зай талбай томтой машины зогсоолтойгоороо давуу талтай.

  • Монголын хамгийн том барилгын Хайпермаркет

  • Картын бонус

  • Дизайнерын үйлчилгээ 

  • Өндөр чанар, өргөн сонголт 

  • Үнэгүй хүргэлт 

  • Тусгай хөнгөлөлттэй үнэ 

  • Худалдааны арвин туршлага 

Бид 2018 оны 10-р сард барилгын материалын үндсэн төвлөрөл болох 100 айлд байрлах Шүр худалдааны төвд 1,200 кв.м талбай бүхий 2 дахь салбараа нээн, үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, тохь тухтай Монголдоо хамгийн анхны SHOWROOM-г байгуулж чадсан юм. 

Бид дэлхийд тэргүүлэгч брэнд үйлдвэрлэдэг, албан ёсны дистрибьютерын эрхтэй 140 орчим компанитай хамтран ажиллаж, гадаад болон дотоодын ханган нийлүүлэгчдээс 30 гаруй категорийн 20,000 орчим нэр төрлийн барааг татан авч хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Номин Мишээл-ийн импортын онцлох бараа, бүтээгдэхүүнээс танилцуулж байна.

1. KERAMA MARAZZI: Хамгийн шилдэг керамик, чулуун плита, дэлхийн 21 улсад албан ёсны дистрибьюторын эрхтэй, 300 гаруй салбар дэлгүүрүүдээр худалдаалагддаг.

2. KRONOSWISS:  Швейцарийн ойд тарьж ургуулсан модоор хийсэн ЛАМИНАТАН ШАЛ, 5 тивийн 82 улсад албан ёсны төлөөлөгчийн газартай, 10 улсад үйлдвэртэй, үрэлт, даралт, галд тэсвэртэй, нарны гэрэл, химийн бодисонд өнгө хувирахгүй, ус чийгний хамгаалалттай шилдэг бүтээгдэхүүн юм.

3. PORTA: Европ стандартын сангийн тоноглол, 5 тивийн 90 гаруй улсад экспортлогддог, 6 давхар акрилаас бүрдсэн учир дээд зэргийн чанартай, зэвэрч өнгөө алдахгүй, гялалзсан байдлаа удаан хадгалдаг бүтээгдэхүүн юм.