Номин Хоум стайл

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://homestyle.nomin.net

НОМИН ХОУМ СТАЙЛ нь бүх төрлийн гэр ахуйн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах бүрэн боломжийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ олгох зорилгоор 2004 оны 12-р сард байгуулагдсан. Манай компани олон улсын жишигт нийцсэн өөрийн 30 салбар дэлгүүрээр чанарыг эрхэмлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар 100 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллаагаа явуулж байна. Бидний эрхэм зорилго бол дэлхийд алдартай, чанартай, орчин үеийн айл өрхийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхүйц хийц, загвар дизайн бүхий хамгийн сүүлийн үеийн, гэр ахуйн барааг импортлон хэрэглэгчиддээ бахархалтайгаар хүргэх юм.

2004 он Улсын Их Дэлгүүрийн 4, 5-р давхарт шил шаазан эдлэл импортлон борлуулж эхлэв

2006 он УИД-ийн 3 давхарт ном бичиг хэргийн “Мажестик” дэлгүүр нээгдэв. 

2009 он Villeroy Boch, WMF, Zwilling брэндийн тасгууд нээлтээ хийлээ.

2010 он Brabantia брэнд УИД-ийн 4 давхарт нээгдэв.

2012 он Fissler брэнд нээлтээ хийлээ.

2012 он Lock and Lock брэндийн тасагт шинэчлэн тохижуулалт хийв

2012 он Clairefontaine, Rhodia зэрэг дэлхийд алдартай брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авав.

2013 он Хүүхдийн тоглоом, бичиг хэрэг, аялалын бараа болон шинэ жилийн барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

2013 он Fitness төв-ийн болон Байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлж эхлэв.

2015 он Гэр ахуй тавилгын бизнесийг эхлүүлэн EMBAWOOD амьсгалдаг модон эдлэл бүхий тавилгын дэлгүүрийг Юнайтед Их Дэлгүүрийн 2 давхарт нээв.

2015 оны 12 сар Can Do франчайзийг Япон улсаас оруулж ирэн анхны салбараа нээв. 

2017 оны 9 сар Туркийн Ipek Mobilya тавилгыг импортлон оруулж ирж эхлэв.

2018 оны 1 сар Can do 11 дэх салбарын нээлтээ Эрдэнэт хотод хийлээ.

2018 онд  Can Do нэрийн 4 салбар дэлгүүр, Номингийн сүлжээ дэлгүүрээр 30 гаруй  салбарт Can Do тасагтай боллоо.

Германы алдарт Villeroy&Boch керамик шаазан эдлэл, хараа булаам болор шилэн эдлэлтэй Nachtmann, Италийн алдарт RCR болор эдлэл, тансаг зэрэглэлийн гангар шаазан болох Солонгосын PROUNA, гэр ахуйн төмөрлөг эдллээр дэлхийд тэргүүлэгч WMF, ZWILLING, Fissler, CS, Brabantia,  Америкийн тэргүүлэгч OXO, ZEBRA, HAPPY CALL, Olio, хуванцар эдлэлийн тэргүүлэгч брэнд Lock & Lock, Banat болон даавуун эдлэлийн CASA Blanca, Dohia, Irya, Home Harmony, Queenly брэндүүдийг байнга тасралтгүй зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Германы алдарт Berlinger Haus брэндийн гал тогооны гантиг элдэл, Lotte Mart-ийн Choice L, Only Price брэндүүдийг албан ёсоор 2018 оноос хэрэглэгчдийнхээ гарт хүргээд байна. 

Nomin Toys нь олон улсын чанар болоод стандартын шаардлага хангасан, хүүхдэд ямар нэгэн хор нөлөөгүй, эко стандарт лабораториор баталгаажсан тоглоомыг бяцхан хэрэглэгчдээ санал болгон ажилладаг. Бид дэлхийн алдарт брэнд болох Германы Playmobil, Simba, Dickie, Goki, Шведийн Viking Toys, Хонг-Конгийн Paulinda зэрэг тоглоомууд болон нярай хүүхдийн Английн Philips Avent брэндийн албан ёсны дистрибьютер юм. 2018 онд Солонгосын PORORO, Европийн Wham-o, Польшийн Morphun, Сингапурын Lucky Baby, Английн Evenflo брэндийн хүүхдийн машины суудал, хөлд оруулагч, тэрэг зэргийг нийлүүлж байна.

Олон улсын стандартыг бүрэн хангасан амьсгалдаг модон эдлэл бүхий EMBAWOOD тавилгын дэлгүүр нь загвар, хэв маяг, дахин давтагдашгүй онцлогийг шингээсэн  Туркийн LFEMO, IPEK брэндийн тавилгуудаар нэр төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байна.

Аялалд зориулсан TATONKA брэндийн цүнх үүргэвч, THETFORD брэндийн био суултуур, MORPHUN брэндийн хэрэглэл, ангийн гэрэл, аяны сав, хэрэгсэл зэргийг нийлүүлж албан ёсны гэрээт борлуулагчаар ажилладаг.

Бичиг хэргийн тасагт албан ёсны эрхтэйгээр Германы STAEDTLER, STABILO, ONLINE, Испанийн MILAN, GIOTTO, Францын RHODIA, CLAIREFONTAINE, Хонконгийн TIGER FAMILY брэндүүд болоод Дэлхийд алдартай Франц, Мексик, Хятад, Аргентин гэх мэт 17 оронд үйлдвэртэй MAPED брэнд, Солонгосын DONG-A, MUNGYO брэнд, Польшийн UNIPAP, BAMBINO, Хонгконгийн COMIX, Португалийн YES зэрэг брэндүүдийг импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж байна.

Хоумстайл салбарынхаа 15 жилийн ойг тохиолдуулан бид 2019 онд хэрэглэгчиддээ Ikea, Lego, Rubbermaid, Quechua, Corelle, Mattel брэндүүдийг оруулж ирэхээр судалгааны түвшинд ажиллаж байна.