Номин Фүүдс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://foods.nomin.net

Номин Фүүдс нь дэлхийд амт чанараараа гайхагдсан хүнсний шилдэг брэндүүдийг хэрэглэгч олондоо хүргэх зорилгоор 1997 онд өөрөө өөртөө үйлчилдэг “Номин Плаза” супермаркетыг нээн, анхны гараагаа эхэлж байжээ.

Номин Фүүдс нь өндөр чанартай хүнсний бараа, бүтээгдэхүүнийг дэлхийн 30 гаруй орноос импортлон өөрийн хэрэглэгч, худалдан авагчидаа хүргэхийг эрмэлздэг. Бид цаг ямагт өндөр чанартай, шинэлэг, сав баглаа боодол сайтай, амтат бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирэхийг хичээн ажиллаж байна.

Өнөөдөр бид ОХУ, Герман, Австри, Словак, Польш, Итали, Испани, Нидерланд, Шри Ланка, Өмнөд Солонгос, Сингапур, Казакстан, Шотланд, Франц зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй, хамгийн сайн чанарын хүнсний бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Бид хэрэглэгчдийнхээ амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолтыг дэмжих үүднээс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг Герман улсаас сахар агуулаагүй бараа, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн зэргийг оруулж ирдэг.

Манай компани нь дэлхийд алдартай, шилдэг, чанартай брэнд бүтээгдхүүнүүдийн итгэлийг даан, Монгол дахь албан ёсны дистрибьютороор олон жилийн харилцаатай ажиллаж байна.

Дурьдвал: Tchibo, Bonbonetti, Bahlsen, MacCoffee, Hyson, J7, Любимый, Woongjin,  Ovko, Hipp, Главпродукт, Lorenz, Trolli, Incap, Smirnoff, Советское шампанск, Odenwald, Bavaria, Novofruct, Балтика, Johnnie Walker, Fossaluzza, Bailey’s,  F Vodka, Odenwald, Unoli, Milasan, Hainich, Bihophar, Brinkers, Gallina Blanca, Ehrmann, Luglio, UNFI, Edeka зэрэг дэлхийн шилдэг брендүүдийг хэрэлэгчиддээ санал болгож байна.