“Номин сан” салбар нь тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн байгууллагаар дамжуулан хадгаламж, зээл, валют солилцооны үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага болон УБ хотод оршин суугчдад хандан хүргэхийн зэрэгцээ дэлгүүрүүдийн худалдан авагч нарт зориулсан Номин бонус картын үйл ажиллагааг эрхэлж байна. Түүнчлэн Номин Холдингийн салбар нэгжүүдийн хүрээнд тэдгээрийн төвлөрсөн дансны үйл ажиллагааг удирдах, сул мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй салбарт хуваарилах, арилжааны банкуудтай банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гүүр болон ажилладаг.
Номин сан салбарын нийт харилцагчдын тоо 342,480 хүрлээ. Нийт 43 ажиллагсадтай ба тэдгээрийн дийлэнх нь санхүү, банкны мэргэжилтэй ажилчид байна. Нийт хөрөнгийн хэмжээ 186.4 тэрбум төгрөгт /2018.12.31 өдрөөр/ хүрэв. Номин сан салбарт харьяалагдах гол салбаруудыг дор танилцуулъя.
Номин Юнион ХЗХ
“Номин Юнион” ХЗХ нь 2000 онд Номин Холдинг ХХК-ийн захирлуудын санаачлагаар “Номин сан” нэртэйгээр байгуулагдсан. Тэд өөрсдийн мөнгөн хөрөнгөөс тусгаарлаж хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгө дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд зээл түгээж, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Эдүгээ 19 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба үйл ажиллагааны чанар, найдвартай байдлаар гишүүддээ танигдаж, Монголын хамгийн том хоршооны байр сууриа байнга хадгалсаар байна. Манай хоршоо 3,862 гишүүдтэй. Монголын хадгаламж зээлийн хоршоодын системийн 279 хоршооны нэгтгэлд 2018 оны 4-р улирлын үзүүлэлтээр нийт хөрөнгийн 38.3 хувийг дангаар эзэлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” дагуу харьцаануудыг бүрэн ханган ажиллаж байна.
2018 оны жилийн эцсийн байдлаар Номин Юнион ХЗХ –ны нийт хөрөнгө 76.7 тэрбум төгрөгт хүрч, 60.8 тэрбум төгрөгний хадгаламжтай, 52.1 тэрбум төгрөгний зээлийн багцтай болж өргөжив.
Эдгээр нь манай хоршооны амжилт, бидний бахархал болж цаашид улам ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн байна.
Нийгмийн хариуцлага: