Бидний тухай

“Номин Холдинг” ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлийн 27 жилийн үйл ажиллагааны туршлагатай,  Монголд анх удаа өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээ дэлгүүрүүдийг бий болгосон арвин туршлагаа улам боловсронгуй болгон хөгжүүлж 2008 онд бүтцийн өөрчлөлт хийснээр Борлуулалт Үйлчилгээний Салбар буюу “Номин Тав Трейд” хязгаарлагдмал хувьцаат компани үүсгэн байгуулагдсан. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгуудад Дархан–Уул, Орхон, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Дорноговь, Хөвсгөл, Төв аймгуудад салбараа нээсэнээр 2019 оны эхний улирлын байдлаар жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 13 бөөний төв, 9 хайпермаркет, 14 супермаркет, 11 конвиниенс стор дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  

2019 оны эхний улирлын байдлаар нийт 110’000 гаруй м.кв талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт ойролцоогоор Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр 40000 гаруй, сард 1.3 сая орчим худалдан авагчдад үйлчилдэг 100% ҮНДЭСНИЙ  сүлжээ дэлгүүр билээ.

Бид чанар болон хямд үнийн бодлого баримтлахдаа үйл ажиллагаандаа шаардлагатай шинэчлэл хийж, бизнесийн түншүүдтэйгээ хамтран үйл ажиллагааны зардлыг бууруулж худалдан авагчдын гар дээр очих барааны үнийг хамгийн бага байх “хямд үнийн баталгаа”-г ханган ажилладаг.

2017 онд АНУ-ын Лос Анжелс хотын Ла Мирадад Номин органик дэлгүүрийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн. ISO 9001, ISO 14001, ISO 18001 стандартуудыг нэвтрүүлсэний эхний батламж гардан авч, 2018 онд давтан итгэмжлэлээ амжилттай давж, 2019 онд дахин баталгаажууллаа. 

Хэрэглэгч, түншүүд, нийлүүлэгч гэсэн 3 талт хамтын ажиллагааны чанар, өгөөжийн улам дэлгэрүүлж, сайжруулалтыг хангах үүднээс ISO 9001-Чанарын удирдлагын тогтолцоо 9001, ISO 14001- Байгаль орчны удирдлагын тогтолцоо 140018, ISO 18001-Аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэлж,  санхүү хэрэглээний программд дэвшилтэт технологуудын нэвтрүүлсээр байна. 

Эдийн засгийн бодит өсөлт саарсан, мөнгөн орлого буурсан, нийт эдийн засгийн идэвхитэй хүн амын талаас илүү нь урт хугацаат ипотекийн зээлтэй байгаа нь борлуулалтын өсөлтийг үзүүлэхэд  сааруулах нөлөөтэй байсан ч 2018 онд ТАТВАР ШИМТГЭЛИЙН ОРЛОГЫГ цаг хугацаанд нь 100% Улсын төсөвт төвлөрүүлэн ажилласаар байна.