Номин Бизнес Клуб

Хаяг:
СХД, 20 хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импекс

Утас:
1800-2888

Факс:
75779999

Номин Холдинг компанийн салбар, нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, дотоод гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ нэг доороос үзүүлж харилцан ашигтай хамтран ажиллах, импортлогчид үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн, стандартын шаардлагын дагуу хадгалж хэрэглэгчдэд найдвартай хүргэж үйлчлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Анх 2005 оны 6 сард “ Анхны үнээр, Агуулахаас бөөнөөр” гэсэн уриатай Монголын анхны Нийслэлийн жишиг Номин Агуулах Худалдаа бөөний төв нээгдсэн. Үндсэн байгууламж нь худалдааны болон агуулахын  зориулалтын стандарт шаардлагад нийцсэн давхар бүрдээ 3672 м2 талбайтай 4 давхар бүхий байр. Ачааны 3500 кг-ын даацтай лифт 8 ширхэг, 250 кг-ын даацтай хүн зөөврийн 2 лифт ажилладаг.

Номингийн бүх салбар дэлгүүр болон орон нутгийн салбар дэлгүүрийг гэр ахуйн болон цахилгаан бараа, сэргээгдэх эрчим хүч, аялалын бараа, барилгын материал, Эрдэнэт хивс болон хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг шилдэг салбар юм.

За савлагааны үйлдвэрийн танилцуулга

"За" савлагааны үйлдвэр нь 2006 онд анх задгай чихэр буюу килограммын чихэр савлан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Улмаар 2008 онд өдөрт дунджаар 2 тонн хүнсний төрөл бүрийн будаа, элсэн чихэр савлах цех ашиглалтад оруулж өөрийн Номин нэрийн хүнсний дэлгүүрүүдийг бараа бүтээгдэхүүнээрээ тасралтгүй ханган нийлүүлж ирсэн. 2019 онд өмнөх ололт амжилт, туршлагадаа тулгуурлан зөвхөн өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр хязгаарлагдахгүй бусад сувагт бараагаа нийлүүлэх, үйлдвэрийн орчинг шинэчлэн барааныхаа нэр төрлийг нэмэхээр шинээр будаа, хатаасан жимс, хуурай сүү, ёотонгийн бүтэн болон хагас автомат тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэн ажиллаж байна.

Түгээлтийн салбар

Түгээлтийн салбар нь Номингийн сүлжээ дэлгүүрүүд болон бусад харилцагч байгууллага, ААН-үүдийн захиалгын дагуу  2.5-3.5тн даацтай Маяти болон 1-1.2тн даацтай Портер, Бонго зэрэг  бүхээгтэй ачааны машинаар ачигч, түгээгч, оператор, менежер  нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр түгээлт, хаягийн хүргэлт хийдэг. Мөн орон нутагт дахь Номингийн салбар дэлгүүрийн болон бусад харилцагчийн захиалгат барааг 10-30тн даацтай машинуудаар тээвэрлэлт, хүргэлт хийн ажиллаж байна.