Хүнс үйлдвэрлэлийн салбар

Хаяг:
СХД 20 хороо, Орбитын гудамж, Улаанбаатар Импекс

Утас:
1800-2888

Вэбсайт:
https://www.facebook.com/EnjoyPizzaUB/

 

Хүнс үйлдвэрлэлийн салбар нь “Эрүүл хүнс - Илчлэг хоол” гэсэн уриатайгаар магадлан итгэмжлэгдсэн ЭКО стандарт лабораторт хүнсний бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулан, олон улсын ISO- ын 9001, 14001, 18001 стандартуудыг  үйл ажиллагаандаа мөрдөг болгон За махан цех, ENJOY bakery, ENJOY пицца,  гэсэн салбаруудтайгаар хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ өдөр бүр шинэ хүнсийг түгээн, хувьсан өөрчлөгдөх хэрэглээний соёлыг тодорхойлон, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хэрэглэгч төвтэй байгууллага байхыг зорин ажиллаж байна. 

  • “ЗА” махан цех

Эрүүл бэлчээртэй гарал үүслийн баталгаатай малын махыг үйлдвэрийн аргаар шулж, ангилан савлаж, хэрэглэгчид хүргэдэг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд ангилсан мах, бууз, банш, бөөрөнхий мах, котлет гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 

Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн түүхий эд болох эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, бүтээгдэхүүний стандартад нийцсэн 1-р зэргийн махыг хүлээн авч булчингийн ангиллаар шулж дотор өөх, шөрмөс, булчирхай, шил зэрэг холбогч эдээс цэвэрлэж технологийн дагуу ангилдаг. 

Одоогийн байдлаар баншны үйлдвэрлэл 100 хувь бүрэн автомажсан тоног төхөөрөмжөөр хийгдэж байгаа бөгөөд энэ нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй болон чанарт стандартын шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

Зах зээл өргөжилтийн хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг болон бүтээгдэхүүний нэр төрлийн үргэлж нэмэгдүүлж хагас боловсруулсан болон бэлэн боловсруулах бүтээгдэхүүний цехдээ хонь үхрийн махан бууз, банш, бөөрөнхий мах, котлет, амталсан гахайн мах, жэюүг, тахианы мөч, гуя, цээж мах гэх мэт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Бид өөрийн үйлдвэрлэж, савлаж гаргасан бараа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор ЗА, ENJOY брэндүүдийг хөгжүүлж, өөрийн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбар дэлгүүрээр болон Шоколадница Ваби саби ресторан, FOOD STREET олон үндэстний сүлжээ хоолны газрууд, Enjoy хуушуур, Enjoy пиццаны ресторан болон бусад цехүүдэд тогтсон түгээлтийн хуваарийн дагуу, чанар стандартын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж түгээж байна.  

Бид цаашдаа Монголдоо жишиг мэргэжлийн үйлдвэр болох, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспорт хийх хэтийн зорилго тавин ажиллаж байна. 

  • ENJOY PIZZA

2017 оны 7-р сард нийтийн хоолны салбарт шинээр мэндлэн гарч, ENJOY брэндээр овоглосон Enjoy пицца, Enjoy хуушуурын салбарууд маань одоогийн байдлаар Улаанбаатар хот болон Багануур, Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад салбар нэгжүүдээ амжилттай нээн, цар хүрээгээ тэлэн 15 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  

  • ENJOY BAKERY

Enjoy Bakery цех нь 2018 оны 7 сард ашиглалтад орж, талх нарийн боов, бүх төрлийн гурил гурилан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, өнөө цагийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, цаг завыг хэмнэх үүднээс хагас болон шинэ бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэж гаргах зорилго тавьж ажиллаж байна. 

Хэрэглэгчийн хэрэгцээг эрхэмлэн зах зээлд эрүүл, зөв зохистой, аюулгүй бүтээгдэхүүнийг дэвшилтэт техник технологид тулгуурлан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн бэлтгэж салбартаа тэргүүлэгч болох хэтийн зорилготой үйл ажилагаагаа амжилттай явуулж байна.

Манай хүнсний цех нь өнөөдрийн байдлаар талх нарийн боов, жигнэмэг, торт, бургер гэх мэт нийт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БҮС-ийн томоохон салбарууд, Шоколадница сүлжээ рестораны 3 салбар болон FOOD STREET- салбаруудад бэлтгэн нийлүүлж хэрэглэгчиддээ хүргэж байна.