Дистрибьюшн

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

“Номин Дистрибюшн” салбар нь 2016 оны 10 дугаар сард “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болж үүсгэн байгуулагдсан. Манай компани нь хэрэглэгч, харилцагчдийн хэрэгцээ шаардлаганд тулгуурлан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийг бий болгох зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа яьуулж байна. 

Номин Дистрибюшн салбар нь Номин Трейдинг компанийн болон бусад импортлогч, үйлдвэрлэгчдийн импортын бараа бүтээгдэхүүний (хүнс, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, гоо сайхны бараа, барилгын материал гэх мэт) логистик, борлуулалт, түгээлт, хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг. Бид олон улсын жишигт нийцсэн, агуулахын нэгдсэн систем бүхий дулааны болон хөргөлтийн тохируулгатай, 24 цагийн харуул хамгааалалттай агуулахаараа дамжуулан Улаанбаатар хотын 2000 гаруй, Орон нутгийн 21 аймагт 1000 орчим борлуулалтын сувгуудад бараа бүтээгдэхүүнээ тасралтгүй хүргэж, тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид 80 гаруй ажиллагсад, дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй түгээлтийн машинаар дэлхийн 60 гаруй орны 18000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттайгаар худалдан борлуулж, түгээж ажиллаж байна.