Эрхэм зорилго:
“Монголдоо тэргүүлэгч инженеринг компани байх”
Хамрах хүрээ:
“Ухаалаг эрчим хүч” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны Ривер гарден, Тайм скуэр хотхоны иргэдэд 0,4 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй.
Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд:
Ажил үйлчилгээний хүрээ:
Улаанбаатар хот: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Баянгол, Сонгино хайрхан дүүрэг
Хэрэглэгчийн тоо: 700 гаруй
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулалтын орлого төвлөрүүлэх ажлууд хангах үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Эдгээр ажлыг Борлуулалтын төв гүйцэтгэдэг ба цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Манай компани үйл ажиллагаагаа явуулахдаа орчин үеийн ухаалаг тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан бичилт, тооцоо хийх технологийг төлбөр төлөлтийн олон хэлбэрт системтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Холбогдох ажил үйлчилгээ:
Техник, технологийн шинэчлэлт:
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЦДҮС ТӨХК-иас цахилгаан эрчим хүчийг 10 кВ, түүнээс доош хүчдэлд шилжүүлэн авч өөрийн эзэмшлийн шугам, дэд өртөөгөөр дамжуулан хэрэглэгчиддээ түгээх ажлууд Түгээх үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Шугам тоноглолын ашиглалтын найдвартай байдлыг хангахаар 24 цагийн туршид тасралтгүй ажиллаж байна.
Түгээх сүлжээний ашиглалтад нийт 6-10 кВ-ын хуваарилах байгууламж 1 иж бүрдэл, 6-10 кВ-ын дэд станц 5 иж бүрдэл байна.
Холбогдох ажил үйлчилгээ: