“НОМИН”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай
“Борлуулалт үйлчилгээний салбар” нь жижиглэн болон бөөний худалдаа, хайпермаркет, их дэлгүүр гэсэн чиглэлээр УБ хотод 20, орон нутагт 8 нийт 28 салбар дэлгүүртэйгээр худалдаа үйлчилгээгээрээ Монгол улсдаа тэргүүлэх байр суурьтайгаар үйл ажиллагаа явуулсаар байна.
Энэхүү 28 сүлжээ дэлгүүрүүдээр хүнс өдөр тутмын бараа, ахуй хими гоо сайхан, гэр ахуйн болон цахилгаан бараа, бэлэн хувцас гутал, ном бичгийн хэрэглэл, бэлэг дурсгал, аялал спортын бараа, гоёл чимэглэл гэх мэт 85000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 10000 гаруй харилцагч, нийлүүлэгч нараас аван борлуулдаг.
Монгол улсын хуульд харшлаагүй, стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлтэй иргэн, ААН-ын хувьд манай компани үргэлж нээлттэй байх бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бүрдүүлэх материал
Дээрхи материалуудыг бүрдүүлэн тухайн категори хариуцсан Нийлүүлэлтийн менежертэй уулзан худалдааны хамтран ажиллах гэрээг 2 талаас баталгаажуулан хийсэнээр та Номин-гийн сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болно.
Категори хариуцсан нийлүүлэлтийн менежерүүдийн холбогдох утасны дугаарын ЭНД дарж үзнэ үү
Дэлгүүрт бараа нийлүүлэлт хийх дараарлал:
|
Барааны төрөл |
Цагийн хуваарь |
|
УИД супермаркет, Номин Плаза супермаркет |
Өдөр тутмын хүнсний барааг өглөө эрт авна. |
|
|
Бусад дэлгүүр |
Бүх бараа |
|
|
Та дээрхи шаардлагуудыг хангаж байгаа бол Эрхэм харилцагч таньтай хамтран ажиллахдаа үргэлж таатай болно.
Дэлгүүрүүдийн байршлыг ЭНД дарж харна уу