Номин Косметикс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://cosmetics.nomin.net

“Номин Косметикс” салбар нь 2009 оны 10 сард  байгуулагдсан 2010 оноос эхлэн дэлхийн алдарт  L’Oreal брэндийг худалдаалж эхэлсэн.  Монголын зах зээлд дэлхийд тэргүүлэгч өндөр зэрэглэлийн брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах зорилготой” –гоор анх 8 ажилтан, 32 харилцагч, 7 брэндтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монголын хэрэглэгчиддээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож,  4 тусгай тасгийг нээж ажиллуулсан.

2011-2012 онд үйл ажиллагааны хүрээгээ тэлж гоёл чимэглэлийн алдарт Toscow, Majorica, Zeades, Morellatto, Miss sixty, Just Cavalli, Nomination, Edc, Pierre Cardin, Puma, Espirit зэрэг брэндүүдийг, 2013-2014 онд цагны Raymond Weil, Salvatore Ferregamo, Versace, Versus, Escada, Aigner, Cerruti 1881, Jaguar, Bentley, Tonino Lambourghini, Sturmanskie, Aviator, Vostok, Luminox, Timberland, Hanowa, Wenger, Swiss Military Hanowa, Festina, Calypso, Casio, брэндүүдийг  оруулж ирсэн.

Бид цаашдаа бараа бүтээгдэхүүнийхээ сонголтыг нэмэгдүүлэн орчин үеийн эрүүл аж төрөх хэрэгцээ шаардлаганд нийцсэн байгалийн гаралтай бүтэц найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг импортлон худалдаалах зорилготой ажиллаж байна.

 Голлох үйл явдлууд:

 2009.10

  • Номин Холдинг ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж  дэлхийн алдарт гоо сайхан болоод гэр ахуйн брэндүүдийг оруулж ирэхээр төлөвлөж нийт 8 ажилтантайгаар зах зээлд нэвтэрч эхлэв.

 2010

  • Байгуулагдаад удаагүй ч 2010.04 сард Монголд анх удаа Парисын L’Oreal брэндийн албан ёсны эрхийг авч хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлэн гоо сайхны зах зээлд нэгэн тэсрэлт хийв. 4 тасаг, 32 харилцагчаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв.
  • Улсын Их дэлгүүр тасаг /2010.04.01/
  • Номин Их дэлүүр тасаг /2010.11.01/
  • Номин супермаркет 10-р хороолол тасаг/2010.11.01/
  • Номин Хайпермаркети Өнөр хороолол тасаг/2010.09.01/
  • Үүгээр ч зогсохгүй хөдөө орон нутаг /2010.10/ болон бэлэн сувгийн  худалдааны цэгүүдэд /2010.07/ бүтээгдэхүүнээ нийлүүлж үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэв.Анх 2 хот, 1 аймагт бараагаа түгээж эхэлсэн. 2013 байдлаар 8 аймаг, 2 хотод түгээж эхэлсэн.
  • Грек улсын Septona гоо сайхны брэнд, Голланд улсын гэр ахуйн Duni брэнд, Солонгос улсын гоо сайхны Purederm болон Nepia брэнд, Япон улсын Follow me брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж эхлэв.

 2011

  • Гоёл чимэглэлийн хэрэглэлүүдийг Европийн улс орнуудаас нийлүүлэн нийт 3 брэндүүдийг импортолж эхлэв. /2011.04/

 2012

  • Үйл ажиллагаандаа шинэчлэл, сайжруулалт хийж L’Oreal брендийн арга барилыг нэвтрүүлэв
  • Турк улсын гэр ахуйн цэвэрлэгээний Seba брэндийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхлэв.
  • Номин Холдинг ХХК-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ компаниар шалгарав. /2012.12/
  • Номин агуулах худалдаа Хан-Уул салбарт L’Oreal тасгийг нээв. /2012.11/

2013

  • L’Oreal тасаг Номин Хайпермаркет 13-р хороолол салбар дээр нээлтээ хийв /2013.06/
  • Солонгос улсын гоо сайхны Kleannara болон Ssangyong брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхлэв.
  • Гоёл чимэглэлийн хэрэглэлүүдийг худалдаалж эхэлсэн үйл ажиллагаа тэлж нийт 11 брэнд нийлүүлдэг болов.
  • Гоо сайхан болон гэр ахуйн бүтээгдэхүүн худалдах зах зээл тэлэн тэлсээр 2013.11 сарын байдлаар 549 харилцагчтай болсон.

 2014

  • Үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж цаг, гоёл чимэглэлийн Watch Gallery тасаг нээгдэв

 2015

  • Англи улсын угаалгын OXO брэндийг зах зээлд нийлүүлж Монгол хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөвт шинэчлэлт санал болгон капсультай шингэн угаалгын нунтгийг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэв.

 2016

  • Хэрэглэгчид чанартай гоо сайхны брэндүүдийг хэрэглэх хандлагатай болж, бид ч зах зээлээ тэлэн Турк улсын гоо сайхны номер нэг Flormar брэндийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж өөрийн тасгийг УИД-т нээв. /2016.06/

2017

  • Дархан, Эрдэнэт хотуудад L’Oreal болон Flomar гоо сайхны тасгийг нээв./2017.03/

 2018

  • Зүүн 4 зам салбарт L’Oreal тасаг шинээр нээж, цар хүрээгээ тэлэн хэрэглэгчиддээ илүү ойртов.
  • Солонгосын Lotte групп компанитай хамтын ажиллагааг эхлүүлж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж  эхлэв.

2019

  • Дэлхийд нүүр будалтын чиглэлээр топ 10т багтдаг NYX professional make up брэндийг Монгол улсад анх удаа албан эрхтэйгээр нийлүүлж, хамгийн анхны бутик дэлгүүрээ нээв.
  • Америк улсад үс арчилгааны номер нэг брэндээр тодорхойлогдоод байгаа Matrix брэндийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр анх уудаа худалдаалж эхлэв.

Онцлог давуу талууд:

Олон улсын жишигт нийцсэн 10 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Номин Холдингийн нийт 56 салбарт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Монгол улс даяарх нийт худалдааны цэгт хүрдэг давуу талтай. Түүнчлэн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгуудад харилцагчиддаа цаг алдалгүй түргэн шуурхай хүргэлт хийдэг  нь түншүүдийнхээ итгэлийг алдахгүй, хариуцлагатай ажиллах томоохон хөшүүрэг болж байгаа юм.

Нийт 716,2 м2 бүхий стандартанд нийцсэн  агуулах,  740 тоннын багтаамж бүхий гаалийн баталгаат агуулах, 32 тоннын гүүрэн кран, 10 вагон зэрэг хүлээн авах чадвартай төмөр замтай, гаалийн бүрдүүлэлтийн албатай, мэргэжлийн хяналтын болон гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй зэрэг нь хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх манай компанийн давуу тал юм.