Номин Моторс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
99106292

Имэйл:
motors@nomin.net

"Номин Моторс" нь 2003 онд байгуулагдаж, хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ 100%-ийн сэтгэл ханамжийг өгөх, насан туршийн үйлчлүүлэгчийг бий болгох уриан дор нэгдэн ажиллаж байна. Бид 2006 оноос эхлэн АНУ-ын төдийгүй дэлхийн тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-той холбоо тогтоон түүний Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох саналаа тавьж улмаар 2008 оноос албан ёсны төлөөлөгч болж, Chevrolet загварын хамгийн сүүлийн үеийн автомашинуудын худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.

2018 оноос эхлэн Японы ISUZU брэндийн хүнд болон хөнгөн даацын ачааны автомашиныг албан ёсоор нийлүүлэн амжилттай ажиллаж эхэллээ.  “Номин Моторс” нь автомашиндаа 2-3 жил буюу 40,000- 60,000 км-ийн баталгааг олгож, мэргэжлийн засварчид, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчинд “Женерал Моторс”- ын болон бусад бүх төрлийн автомашиныг чанарын өндөр түвшинд засварлаж байна.

Мөн НОМИН МОТОРС салбар нь дэлхийн зах зээл дээр чанар эдэлгээгээрээ олонд танигдсан алдартай брэндүүдээс БНСУ-ын BULLSONE, Италийн SPARCO;  Америкийн Mickey Thomson-ний охин компани DICK CEPEK дугуйнууд; Airpro, Тайванийн JTC, TACTIX, Германы Manessmann брэндийн багажнууд; мөн Хятадын Sumec, Firman брэндийн цахилгаан үүсгүүрийг албан ёсоор оруулж ирдэг.

Үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Автомашины худалдаа, захиалга (Cadillac, Chevrolet, Isuzu)
  • Автомашин түрээсийн үйлчилгээ
  • GM –н бүх төрлийн машины сэлбэг захиалга, баталгаат засвар
  • Автын хэрэгцээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр

Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж 2019 оны 01 сарын 19-нд Автын хэрэгцээ цөм бүрэн уриатайгаар автын болон багаж хэрэгслийн төрөлжсөн "Auto Parts&Tools" дэлгүүрийнхээ анхны салбарыг, 02 сарын 24-нд 2 дах салбар дэлгүүрээ амжилттай нээлээ. Манай дэлгүүрт автомашины гадна иж бүрэн тоног, сэлбэг хэрэгсэл, гоёлын болон off-road дугуй, автын болон гар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашины бусад дагалдах хэрэгслүүдийг худалдаалахын зэрэгцээ засвар үйлчилгээ, угаалгын газар давхар ажилладгаараа давуу талтай юм. 

Мөн 2019 онд Женерал Моторс компаний CADILLAC брэндийн автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор оруулж ирсэн билээ.